
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТ ҮНЭ : 60.000 ХЯМДАРСАН ҮНЭ : 30.000 УРЬДЧИЛГАА : 5000 бөгөөд үлдсэн төлбөрийг та үйлчилгээгээ авж дууссаны дараа төлнө.
Өдөр:
Цаг:
Нүүрний хоёр талын шанаа болон хажуу хэсгийн илүүдэл үсний ургалтыг багасгана. Нүүрний эмзэг хэсэг тул тохирох параметрийг арьс, үсний онцлогт тохируулан сонгоно.
Лазер үс багасгах үйлчилгээ нь лазерын гэрлийн энергийг үсний пигмент болох меланинд чиглүүлэн, үсний уутанцарт дулааны нөлөөлөл үүсгэж, үсний ургалтын идэвхийг үе шаттайгаар сулруулах, зогсоох орчин үеийн гоо заслын арга юм.
Лазер нь ялангуяа ургалтын идэвхтэй үе шатанд байгаа үсэнд илүү үр дүнтэй үйлчилдэг тул нэг удаагийн процедураар бүх үсийг бүрэн арилгахгүй ч системтэй тогтмол орох лазерын хүчин чадал, манай салоны нууц жороор бүрэн арилах, зогсох бүрэн боломжтой. Үсний ургалтын мөчлөг, үсний өнгө, ширхэг, арьсны онцлогоос хамааран тогтмол давтамжтай хэд хэдэн удаагийн эмчилгээ шаардлагатай.
Давтан процедурын явцад үс нимгэрч, ургалтын хурд удааширч, үсний нягтрал багасах бөгөөд арьс илүү толигор, цэвэрхэн харагдахад тусална.
Процедурын дараа:
Лазер үс багасгах үйлчилгээний үр дүн нь арьсны өнгө, үсний пигмент, үсний ширхэг, дааврын хүчин зүйл, үсний ургалтын мөчлөг болон ашиглаж буй аппаратын технологиос хамаарч хүн бүрд өөр байна.
“Нэг удаагийн эмчилгээгээр үсийг бүрэн зогсооно” гэсэн баталгаа өгөхгүй бөгөөд зорилго нь үсний ургалтыг удаан хугацаанд мэдэгдэхүйц багасгах явдал юм. Олон удаагийн эмчилгээний дараа ч зарим үс дахин ургах боломжтой бөгөөд шаардлагатай үед арчилгааны давтан процедур хийж болно.
Манай салон системтэйгээр олон жилийн нууц жороор ургалт зогсооно.