
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТ ҮНЭ : 300.000 ХЯМДАРСАН ҮНЭ : 150.000 УРЬДЧИЛГАА : 5000 бөгөөд үлдсэн төлбөрийг та үйлчилгээгээ авж дууссаны дараа төлнө.
Өдөр:
Цаг:
Гүн байрлалтай, үрэвсэл ихтэй, удаан хугацаанд давтагддаг батганд зөвхөн гаднаас нь шахах нь хангалтгүй байж болно.
Ийм үед арьсны цэвэрлэгээний зэрэгцээ үрэвслийг тайвшруулах, намжаах, булцууг ширгээх арьсны нөхөн сэргэлтийг дэмжих, батганы дараах өөрчлөлтийг арчлах цогц эмчилгээ шаардлагатай.
1. Арьсны мэргэжлийн цэвэрлэгээ
2. Батганы тохирох төрлүүдийн цэвэрлэгээ
3. CARBOXY эмчилгээ
4. Демодекс арьсны хачигны эсрэг тусгай түрхлэг
5. Батганы нян бактери устгах Лазер эмчилгээ. (арьс гэмтээхгүй)
6. Тайвшруулах хүйтэн маск
БАГЦАД ОРСОН АРЧИЛГААНУУД ЮУНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
Тухайн лазерын төрөл, тохиргооноос хамааран батганы идэвхжил, тослогжилт, арьсны гадургуу, батганы дараах толбо болон сорвижилтын харагдах байдалд нөлөөлөх боломжтой.
Зорилго:
✓ Арьсны гадаргууг сайжруулах
✓ Нүхжилтийн харагдах байдлыг багасгах
✓ Батганы дараах толбо, сорвины харагдах байдлыг бүдгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, арьсны өнгө засах, цайруулах
✓ Коллагены нийлэгжилтийг өдөөх
✓ Батганы нян бактери устгах
✓ Гүний булцуут батганы идээт үрэвслийг ширгээх
Нүүрсхүчлийн хийд суурилсан карбокси арчилгаа нь арьсны бичил орчныг түр хугацаанд өөрчилж, цусны эргэлтийн процессыг дэмжих зорилгоор гоо сайхны арчилгаанд ашиглагддаг.
Зорилго:
✓ Арьсны сэргэлтийг дэмжих
✓ Арьсны өнгө, ерөнхий байдлыг сайжруулахад туслах
✓ Батганы арчилгааны цогц протоколын нэг хэсэг болно
✓ Арьсны нөхөн төлжилтийг түргэсгэнэ
Арьсны хачиг буюу Demodex-тэй холбоотой асуудал сэжиглэгдсэн үед арьсны арчилгаанд хэрэглэнэ.
Мөн Demodex-тэй холбоотой асуудал дахин үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх арчилгаанд ашиглаж болно.
Давхар гүний идээт үрэвсэлтэй батганы хэсэгт хэрэглэснээр үрэвслийг намжааж,
батгыг хатааж ширгээхэд дэмжлэг үзүүлнэ.
Тухайн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг мэргэжлийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
❗ БАТГЫГ ШАХАХДАА ХАМГИЙН ЧУХАЛ НЬ — “ЯАЖ ШАХАХ” БИШ, “ЮУГ ШАХАХ ВЭ?”
Бүх батгыг хүчээр шахах шаардлагагүй.
Ялангуяа гүн, өвдөлттэй, улайсан үрэвсэлт батгыг хүчээр шахах нь үрэвслийг нэмэгдүүлж, батганы дараах толбо болон сорвижилтын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой.
Тиймээс бид арьсны байдлыг харж, цэвэрлэхэд тохиромжтой бөглөрлийг цэвэрлэж, тохиромжгүй хүнд хэлбэрийн үрэвссэн хэсгийг хүчээр шахахгүйгээр булцуунаас нь гүнээс нь батгыг ширгээж, хатааж, наашлуулах демодекс, карбокси, лазер гэх мэт эмчилгээтэй хавсаргах зарчмыг баримталдаг.