


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТ ҮНЭ : 100.000 ХЯМДАРСАН ҮНЭ : 50.000 УРЬДЧИЛГАА : 5000 бөгөөд үлдсэн төлбөрийг та үйлчилгээгээ авж дууссаны дараа төлнө.
Өдөр:
Цаг:
E-Light нь гэрлийн энерги болон RF (радио долгионы) энергийг хослуулан арьсны тодорхой асуудлуудад чиглүүлэн ажилладаг аппаратын технологи юм. Арьсны өнгийг жигд харагдуулах, нөсөө толбо болон улайлтын харагдацыг багасгахад дэмжлэг үзүүлнэ.
E-Light ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
✨ Нөсөө, толбоны арчилгаа
Арьсны гадаргуу дээрх өнгөний жигд бус байдлыг багасгаж, илүү цэвэр, жигд өнгөтэй харагдахад дэмжлэг үзүүлнэ.
🌸 Улайлт, судасны харагдац
Зарим төрлийн өнгөц улайлт болон жижиг судасны харагдацыг багасгахад чиглэсэн гэрлийн эмчилгээний горим ашиглаж болно.
🤍 Арьсны өнгө, гэрэлтүүлэх Glow up болгоход чиглэнэ.
Арьсны ерөнхий өнгийг жигд, цэвэрхэн харагдуулахад дэмжлэг үзүүлж, арьс арчилгааны хөтөлбөртэй хослуулан хэрэглэж болно.
E-Light-ийн давуу тал
IPL + RF технологийн хослол
Арьсны өнгөний жигд бус байдлыг арчлахад ашиглаж болно
Нөсөө, толбо болон улайлтын харагдацад чиглэсэн горимуудтай
Арьсны төрөл, асуудалд тохируулан энерги болон горимыг сонгоно
Богино хугацаанд хийгдэх, өдөр тутмын амьдралд харьцангуй бага саадтай үйлчилгээ
Хэнд тохиромжтой вэ?
Нөсөө, өнгөний жигд бус байдалтай арьс
Нарны нөлөөнөөс үүссэн толботой арьс
Зарим төрлийн улайлт, судасны харагдацтай арьс
Арьсаа илүү жигд, цэвэрхэн харагдуулахыг хүсэж буй хүмүүс
Анхаарах зүйл
E-Light-ийн тохирох горим нь арьсны өнгө, мэдрэг байдал, арьсны асуудалуудаасаа хамаарна. Бүх төрлийн нөсөө, улайлт, судасны өөрчлөлтөд ижил үр дүн үзүүлэхгүй.