

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТ ҮНЭ : 160.000 ХЯМДАРСАН ҮНЭ : 80.000 УРЬДЧИЛГАА : 5000 бөгөөд үлдсэн төлбөрийг та үйлчилгээгээ авж дууссаны дараа төлнө. ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА ЦЭВЭР МАССАЖ — 50 МИНУТ Нүүрний Гуаша — 40 минут Толгойн Гуаша — 10 минут БҮРЭН АРЧИЛГАА — 1 ЦАГ 30 МИНУТ
Өдөр:
Цаг:
БАГЦАД:
1. 4 шатлалт нүүрний цэвэрлэгээ
Арьсыг цэвэрлэж, массажийн техникт бэлтгэнэ.
2. Халаах массаж-10 минут
Нүүр, толгойн булчин болон зөөлөн эдийг зөөлөн халааж, Гуаша массажид бэлтгэнэ.
3. Нүүрний Гуаша массаж- 20 минут
Хацар, шанаа, эрүү, дух, нүдний орчим болон үрчлээний чиглэлд деталчилсан, хяналттай техникээр ажиллана.
4. Толгойн Гуаша массаж — 10 минут
Толгойн хуйх, дух, чамархай, дагзны хэсэгт Гуаша техникээр ажиллаж, толгойн арьс болон зөөлөн эдэд механик өдөөлт өгнө.
5. Тунгалгийн систем, зангилааны орчимд ажиллах массаж
Нүүр, хүзүүний тунгалгийн урсгалын чиглэлээр зөөлөн ажиллаж, хаван багасах, нүүр илүү хөнгөн харагдахад дэмжлэг үзүүлнэ.
6. Хүзүү, цээжний массаж
Хүзүү, цээжний булчин болон зөөлөн эдэд ажиллаж, нүүрний массажтай уялдуулна.
7. Халуун уур / халуун бигнүүр
Арьсыг зөөлрүүлж, тайвшруулан дараагийн арчилгаанд бэлтгэнэ.
8. Тайвшруулах, чийг тэжээл өгөх хүйтэн маск
Массажийн дараа арьсыг тайвшруулж, чийгшүүлэн арчилгааг дуусгана.
ХУУЧИН ГУАША → ШИНЭ ҮЕИЙН ГУАША
ӨМНӨ НЬ
Гуаша массажийг ихэвчлэн илүү хүчтэй, давтамжтай хусаж, арьс болон зөөлөн эдэд хүчтэй механик өдөөлт өгөх байдлаар хийдэг байсан.
ОДОО
Манай нүүрний Гуаша нь хүчтэй хусах бус, нүүрний бүтцийг дагаж деталчилсан, чиглэлтэй, хяналттай ажиллах техникт төвлөрнө.
✔ Нүүрний хэлбэрийг дагаж ажиллана
✔ Хацар, шанаа, эрүү, духны хэсгийг ялгаж ажиллана
✔ Үрчлээний шугамд тулж ажиллана
✔ Булчингийн чангаралд ажиллана
✔ Тунгалгийн урсгалын чиглэлийг харгалзана
✔ Хусалтын хүчийг хэтрүүлэхгүй
✔ Нүүрний хэсэг бүрт өөр техник сонгоно
Гуашад орох гол ҮР ДҮН бол:
- Хялгасан үрчлээ арилна.
- Гүн үрчлээ багасна
- Нүүрний тогтонги усан хаван хөөгдөнө
- Усан хаван хөөгдсөнөөр нүүр эмх цэгцтэй, жижгэрсэн мэдрэмж төрнө.
- Тунгалгын булчирхай массажилснаар хор бохирдол гадагшилна.
- Нүүр эмх цэгцтэй, тэгш хэмрүү дөхнө.
Гуаша бол “хүчтэй хусах” биш.
ЗӨВ ХЭСЭГТ — ЗӨВ ЧИГЛЭЛЭЭР — ЗӨВ ДАРАЛТААР АЖИЛЛАХ ТЕХНИК.
🧠 ТОЛГОЙН ГУАША ЯАГААД НЭМЭВ?
Нүүрний булчин, дух, чамархай, хуйх болон дагзны хэсэг хоорондоо уялдаатай хөдөлгөөнтэй.
Тиймээс нүүрийг дангаар нь бус:
ТОЛГОЙ → ДУХ → НҮҮР → ХҮЗҮҮ → ЦЭЭЖ
гэсэн уялдаатайгаар ажиллах нь манай багцын онцлог.
Толгойн Гуашаар:
✔ Хуйхны хэсэгт механик өдөөлт өгнө
✔ Дух, чамархайн хэсгийн чангаралд ажиллана
✔ Толгой, нүүрний массажийг уялдуулна
✔ Тайвшрах, хөнгөрөх мэдрэмжийг дэмжинэ