



ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТ ҮНЭ : 320.000 ХЯМДАРСАН ҮНЭ : 160.000 УРЬДЧИЛГАА : 5000 бөгөөд үлдсэн төлбөрийг та үйлчилгээгээ авж дууссаны дараа төлнө. ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА Нийт: 1:40 мин Массажлах цэвэр минут: 60 мин
Өдөр:
Цаг:
НҮҮРНИЙ ЯС ӨРГӨХ ШИАЦУ МАССАЖ
Шиацу гэдэг нэр нь Японы “Pinger Press” хурууны өндгөөр дарах аргачлалаас гаралтай. Манайх Шиацу массажийг 2021 оноос үйлчилгээндээ нэвтрүүлэн хийж байгаа бөгөөд Япон болон Солонгост мэргэжил дээшлүүлсэн туршлагатай гоо сайханчид танд үйлчилнэ.
Энэ бол зөвхөн арьсыг илэх энгийн массаж биш.
Нүүрний булчин + тэгш хэм+зөөлөн эд + тунгалгийн систем + нүүрний үндсэн булчин SMAS+ нүүрний гавлын ясны газрын таталцлын эсрэг хийх өргөлт, ясны даралт, доргилт, чичиргээний техникийг хослуулсан цогц массаж юм.
🪨 НҮҮРНИЙ ГАВЛЫН ЯСТАЙ АЖИЛЛАЖ, НҮҮРИЙГ ХЭЛБЭРЖҮҮЛНЭ
Нүүрний яс нь нүүрний хэлбэр, зөөлөн эдийн дэмжлэгийг бүрдүүлэх үндсэн бүтцийн нэг.
Массажийн үед нүүрний ясны орчимд даралт, зөөлөн доргилт, чичиргээ болон таталтын эсрэг техник ашиглан ажиллана.
Насжилтын явцад нүүрний яс, өөхөн эд, булчин, арьс зэрэг бүтцэд өөрчлөлт гарч нүүрний хэлбэр өөрчлөгдөж суулт өгдөг.
Тиймээс нүүрний насжилтыг зөвхөн арьсны асуудал гэж харахгүйгээр нүүрний бүтцийн бүх түвшинд буюу яс хүртэлх түвшинд эртнээс анхаарах нь бидний арчилгааны үзэл баримтлал.
⬆️ ГАЗРЫН ТАТАЛЦЛЫН ЭСРЭГ ӨРГӨХ ТЕХНИК
Нүүрний доош чиглэсэн унжилтын харагдах байдлыг эсрэг чиглэлээр ажиллах зөөлөн таталт, өргөх хөдөлгөөнүүдийг массажийн аргачлалд ашиглана.
💧 ТУНГАЛГИЙН СИСТЕМД АЖИЛЛАНА
Нүүр, хүзүүний тунгалгийн урсгалын чиглэлийн дагуу зөөлөн техникээр ажиллана.
Тунгалгийн зангилааг чөлөөлнө. Зөв даралт, чиглэлээр ажиллаж:
✔ нүүрний хаван багасаж, хор гадагшилна.
✔ нүүр хөнгөрөөд, жижгэрсэн, эмх цэгцтэй мэдрэмж төрнө
✔ нүүрний хэлбэр илүү тод харагдаж, V-line болоход дэмжлэг үзүүлнэ.
💆♀️ НҮҮРНИЙ ҮНДСЭН БУЛЧИНД АЖИЛЛАНА
Нүүрний хэлбэр, хөдөлгөөнд оролцдог булчингуудын чангарал, тонуст чиглэн ажиллана.
Ялангуяа нүүрний гүн дэх SMAS буюу арьсан доорх булчин-фасциал давхаргын орчимд ажиллах техникийг ашиглана.
Ингэснээр нүүрний:
✔ хацар
✔ эрүү
✔ шанаа
✔ нүдний орчим
✔ дух
✔ хөмсөг
хэсгийн булчингийн тэнцвэр, чангарал, өргөлтөд цогцоор нь ажиллана.
🪨 ШИАЦУ + ГУАША
Манай Шиацу массажийн онцлог нь Гуаша массажийг нэг үйлчилгээний дотор хослуулдаг.
Гуаша хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Өмнө нь Гуашаг илүү хүчтэй, гүн хусаж, өөхөн эдэд хүртэл хүчтэй механик нөлөө үзүүлэх байдлаар хийдэг байсан.
Орчин үеийн нүүрний Гуаша нь зөвхөн хүчтэй хусах тухай биш. Өөхөн давхаргаа нас ахих тусам хайрлаж гамнаж, хүчтэй хусах техникээр хийхгүй байх. Мөн өөх хайлуулах өндөр давтамжит HIFU аппартанд орохгүй байх.
Бид:
✔ илүү деталчилсан
✔ хяналттай
✔ бага хусалттай
✔ нүүрний хэлбэр засалтыг дагасан
✔ булчин, зөөлөн эдийн чиглэлд
✔ үрчлээний шугамд тулж ажилласан
техникийг ашиглана.
🎯ГУАШАГААР БИД ҮРЧЛЭЭНД ТУСГАЙЛАН АЖИЛЛАНА
Өнгөц үрчлээ — массажийн дараа илүү толигор, зөөлөн, арилсан харагдаж болно.
Гүн үрчлээ — нэг удаад бүрэн арилахгүй ч багасч бүдгэрч, харагдах байдлыг багасгахад дэмжлэг үзүүлнэ.
🌿 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦАД
1. 4 шатлалт нүүрний цэвэрлэгээ
2. Нүүрний яс өргөх Шиацу массаж
3. Гуаша массаж
4. Нүүрний үндсэн булчинд ажиллах SMAS массаж
5. Тунгалгийн систем, зангилааны массаж
6. Хүзүү, цээжний хуян суллагааны массаж
7. Халуун уур / халуун бигнүүр
8. Тайвшруулах, чийг тэжээл өгөх хүйтэн маск
Яг энэ цаг мөчид та өөрийнхөө хамгийн залуу хувилбар дээрээ байна. Нүүрээ унжсаны дараа биш — өнөөдрөөс арчил, эхэл.